“Эстиматор Клауд” ХХК-ийн эзэмшил Estimator.mn бөгөөд Estimator.mn -ийн үйл ажиллагааг “Эстиматор Клауд” ХХК хариуцна.
Үйлчилгээний нөхцөлд дараах зүйлс багтана:
Estimator.mn үүлэн технологи дээр суурилсан барилга, авто зам, эрчим хүчний онлайн программ хангамж
Estimator.mn вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та эдгээр нөхцөл болон Estimator.mn Нууцлалын бодлогыг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж үзнэ. Хэрэв та эдгээр бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол уг үйлчилгээг ашиглахгүй байж болно. Энэхүү үйлчилгээний нөхцөлд "бид", "бидний", "манай" болон “Estimator.mn” нь Estimator.mn -ийг илтгэнэ, "та" болон "таны" нь Estimator.mn хэрэглэгч буюу таныг илтгэнэ.
Дараах нөхцөлүүд Estimator.mn -ийн санал болгож буй вэбсайт, програм, үйлчилгээнд хамаарна. Үүнд гар утас, таблет хувилбарууд болон бусад төхөөрөмжөөр дамжуулан ашиглах боломжтой Estimator.mn -ийн бусад хувилбарууд - компьютер, гар утас, таблет, сошиал медиа багтана.
“Estimator.mn” ВЭБСАЙТААС АЛИВАА БҮТЭЭГДЭХҮҮН, МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАТАХ, АШИГЛАХ, АВАХЫН ӨМНӨ ЭДГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАНА УУ.
НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Энэхүү гэрээ нь таны Estimator.mn -ийн үйлчилгээг ашиглахтай холбоотой хууль ёсны, хүчинтэй нөхцөлүүдийг
тодорхойлсон. Энэхүү вэбсайтад бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг дагаж мөрдөхийг зөвшөөрч байна гэж
үзнэ. Хэрэв та энэхүү гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол аппликейшнийг татаж авахгүй, хэрэглэхгүй байх
эсвэл үйлчилгээгээ шууд ашиглахаа болих хэрэгтэй.
Бид энэ гэрээг үе үе өөрчилж болох бөгөөд энэхүү өөрчлөлт нь Estimator.mn дээр нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр болно. Гэрээнд өөрчлөлт оруулсны дараа Estimator.mn -ийн үргэлжилсэн ашиглалт нь энэхүү үйлчилгээний нөхцөлд орсон өөрчлөлтийн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ; Тиймээс та энэхүү гэрээг тогтмол хянаж байх нь чухал юм. Таны оруулсан бүртгэлийн мэдээлэл алдаагүй, үнэн зөв гэдгийг мөн таны тус платформын ашиглалт холбогдох хууль тогтоомж, дүрмийг зөрчөөгүйг та баталгаажуулж, мэдээллийнхээ төлөөлөл болно. Компани нь өөрийн үзэмжээр аливаа байгууллагад үйлчилгээг санал болгохоос татгалзаж, зохих шалгуурыг хэдийд ч өөрчлөх эрхтэй. Хуулиар хориглосон тохиолдолд энэ заалт хүчингүй болох бөгөөд ийм шүүх эрх мэдэл хэрэгжих бүс, харъя газарт үйлчилгээ, платформд хандах эрх хүчингүй болно.
ШААРДЛАГА
Та Estimator.mn тай гэрээ байгуулснаар мөн эдгээр нөхцөл болон орон нутгийн, улсын, үндэсний болон олон улсын
хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу Estimator.mn -ийн санал болгож буй үйлчилгээг ашиглах эрх үүснэ.
Энэ вэбсайт болон програмыг 13-аас доош насны хүүхдэд ашиглахыг хориглох бөгөөд түүнээс дээш насны хүүхдүүд
манай платформ болон үйлчилгээг ашиглахад хяналт тавьж, зохих зааварчилгааг өгөх ёстой. Аливаа контент
болон/эсвэл үйлчилгээ нь хүүхдэд тохирох эсэхийг тодорхойлох нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчдын үүрэг
юм.
Аппликейшн болон вэбсайтыг бүртгүүлж, ашигласнаар та энэхүү гэрээг байгуулах эрх бүхий гэдгээ баталж,
баталгаажуулна. Түүнчлэн, та энэхүү гэрээг байгуулахаас сэргийлэх хөгжлийн бэрхшээл, өөр гэрээний хязгаарлалт
байхгүй гэдгээ илэрхийлж, баталгаажуулж байна гэж үзнэ.
Estimator.mn -ийн ТУХАЙ
Estimator.mn нь үүлэн технологи дээр суурилсан барилга, авто зам, эрчим хүчний төсвийн программ. Барилга, Хот байгуулалтын (хуучин нэрээр) сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 268 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн цахим тооцооллын программ хангамжийг баталгаажуулж хэрэглэх журам”-д заасны дагуу манай Estimator.mn программ нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлж 02/2024 тоот бүртгэлийн гэрчилгээг авсан.
Манай үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу, манай тусламжийн баг таны асуулт, санал хүсэлтэд хариулахад бэлэн байх болно.
ХЭРЭГЛЭГЧИД
Хэрэв та Estimator.mn -д бүртгүүлэхийг хүсвэл энэхүү гэрээг уншиж, бүртгэлийн явцад хүлээн зөвшөөрснөө
мэдэгдэх шаардлагатай. Estimator.mn -ийн үйлчилгээг ашиглахтай холбогдуулан та заавал гэрээ байгуулах
боломжтой, насанд хүрсэн байх бөгөөд холбогдох хууль тогтоомж, харьяаллын дагуу үйлчилгээ авахыг хориглосон
хүн биш гэдгээ илэрхийлнэ. Мөн та: (а) Estimator.mn -ийн бүртгэлийн маягтын дагуу өөрийнхөө тухай үнэн зөв,
бүрэн бүтэн, одоогийн мэдээллийг өгөх, (б) бүртгэлийн мэдээлэл өөрчлөгдөх тохиолдолд үнэн зөв, бүрэн бүтэн,
одоогийн мэдээллийг хангахын тулд нэн даруй мэдээллээ шинэчлэхийг зөвшөөрч байна. Хэрэв бид таны оруулсан
мэдээлэл үнэн биш, одоогийн биш эсвэл бүрэн бус гэж сэжиглэх үндэслэл үүсвэл Estimator.mn таны бүртгэлийг
хэзээд ч, ямар нэгэн мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлэх, хаах, үйлчилгээг (эсвэл түүний аль нэг хэсгийг) одоо болон
ирээдүйд ашиглахаас татгалзах эрхтэй.
ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ БА ТҮҮНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Estimator.mn -д бүртгүүлж хэрэглэгчийн бүртгэл үүсгэх үед нууц үг сонгох шаардлагатай бөгөөд тус бүртгэлийн
талаар нэмэлт мэдээлэл авах шаардлага гарч болзошгүй. Та өөрийн нууц үг болон бүртгэлийн мэдээллээ нууцлах
үүрэгтэй бөгөөд таны нууц үг, бүртгэлийн хүрээнд хийгдсэн бүх үйлдэлд та бүрэн хариуцлага үүрнэ. Та (a) таны
нууц үг, бүртгэлийг өөр хүн зөвшөөрөлгүй ашигласан эсвэл аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдолд Estimator.mn -д
нэн даруй мэдэгдэх, (б) холболт бүрийн төгсгөлд бүртгэлээсээ гарах тохиргоог (sign-out) баталгаажуулж байхыг
зөвшөөрч байна. Та Estimator.mn -ээс зөвшөөрөл авалгүйгээр өөр хэрэглэгчийн бүртгэлийг хэзээ ч ашиглаж
болохгүй. Энэхүү нөхцөлийг биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, алдагдлыг Estimator.mn хариуцахгүй.
БҮРТГЭЛИЙГ УСТГАХ, ХААХ
Estimator.mn дээрх зааврын дагуу хэрэглэгчид ямар ч шалтгаанаар бүртгэлээ хааж болно. Ингэснээр тухайн бүртгэл
устаж, Estimator.mn -д таны оруулсан бүх хувийн мэдээлэл устана.
Хэрэв та эдгээр нөхцөлийн аль нэгийг зөрчсөн, Estimator.mn -ийг худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн, эсвэл
ашиглалтад саад учруулсан гэж үзвэл Estimator.mn танд мэдэгдэлгүйгээр мөн таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр
таны бүртгэлийг эсвэл таны вэбсайт руу хандах эрхийг нэн даруй цуцлах эрхтэй.
ЗАХИАЛГА
Estimator.mn нь хэрэглэгчдэд вэбсайт болон програмаар дамжуулан худалдан авах боломжтой захиалгат
subscription-оор (subscription - ямарваа нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авахын тулд сард нэг удаа эсвэл жилээр
нь төлбөрөө хийдэг систем) үйлчилгээгээ санал болгодог. Та subscription захиалга өгөхдөө Estimator.mn вэбсайт
дээр байршуулсан үнийн мэдээллийн дагуу захиалга хийнэ. Захиалга хийхээсээ өмнө subscription багц бүрийн үнэ
болон боломжит функцуудын мэдээллийг сайтар шалгана уу.
Вэбсайтын хэрэглэгч онлайнаар subscription захиалга өгөх үед Estimator.mn захиалгыг хүлээн авсан эсэхийг баталгаажуулахын тулд тухайн хэрэглэгч рүү и-мэйл илгээнэ. Энэхүү и-мэйл баталгаажуулалт автоматаар боловсруулдаг бөгөөд ингэснээр хэрэглэгч өөрийн захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг баталгаажуулах боломжтой болно. Estimator.mn нь шаардлагатай тохиолдолд аливаа борлуулалтыг цуцалж, үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй бөгөөд subscription захиалгын хүртээмжийг өөрчлөх эсвэл бүр мөсөн зогсоож болно. Үүнийг таны хууль зүйн эрхэд нөлөөлөхгүйгээр хийгдэнэ.
ҮНЭ
Estimator.mn subscription захиалгын үнийг тодорхойлох эрхтэй. Estimator.mn вэбсайт дээр үнийн мэдээллийг
нийтлэх бөгөөд үнэд өөрчлөлт орсон тохиолдолд цаг тухайд нь шинэчлэн вэбсайт дээр нийтэлнэ. Иймд үнийн
мэдээлэл өөрчлөгдсөн эсэхийг манай вэбсайтаас үе үе шалгаж байхыг зөвлөж байна. Estimator.mn subscription
захиалгын нэмэлт төлбөр, хураамж зэргийг өөрчлөх эрхтэй. Estimator.mn нь өөрийн дураар, Estimator.mn -ийн аль
ч хэрэглэгчдэд өөр өөр онцлог, өөр үнэ бүхий урамшууллын санал гаргаж болно.
ТӨЛБӨР
Estimator.mn руу хийгддэг бүх төлбөр найдвартай байдлаар хийгддэг. Subscription захиалгын төлбөрийг төлбөрийн
платформаар дамжуулан төлнө. Subscription захиалга өгсний дараа төлбөрийн үнийн дүнг таны кредит карт эсвэл
дебит картаас шууд хасна. Гүйлгээг амжилттай болж, төлбөр баталгаажсаны дараа бид таны и-мэйл рүү төлбөрийн
баримт илгээнэ.
ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГЫН МАТЕРИАЛ
“Гуравдагч байгууллагын материал” гэж гуравдагч байгууллага, этгээдийн эзэмшлийн аливаа контент, зураг, видео,
текстийг хэлнэ. Уг материалууд нь гуравдагч байгууллагын холбогдох нөхцөл, лицензийн дагуу Estimator.mn дээр
байрших бөгөөд зөвхөн тэдний нөхцөл, лицензээр зөвшөөрөгдсөн тохиолдолд л ашиглагдаж болно.
ПЛАТФОРМЫГ АШИГЛАХ ЛИЦЕНЗ
Estimator.mn нь танд үйлчилгээний хүрээнд Estimator.mn -н программ хангамжийг ашиглах хувийн, дэлхий даяар
хэрэглэх, рояалти төлбөргүй, шилжүүлэх боломжгүй, онцгой бус лицензийг олгодог. Энэхүү лиценз нь эдгээр
нөхцөлийн дагуу зөвхөн Estimator.mn -н бүтээгдэхүүн, үйлчилгээг бүрэн ашиглах, түүний үр шимийг хүртээх
зорилготой оршино. Хэрэглэгч энэ гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан Estimator.mn -ээс урьдчилж бичгээр
зөвшөөрөл авахаас нааш Estimator.mn -ийн үйлчилгээ, програм хангамжийн аль нэг хэсгийг хувилах, өөрчлөх,
түгээх, худалдах, түрээслэх, мөн уг програм хангамжийн эх кодыг задлах, оролдохыг хатуу хориглоно.
Хэрэглэгч уг платформ болон үйлчилгээг хайхрамжгүй, залилан мэхлэх зорилгоор эсвэл хууль бус байдлаар
ашиглахгүй байхыг зөвшөөрч байна. Түүнчлэн, хэрэглэгч Estimator.mn програм болон харилцагч гуравдагч
байгууллагын дүр төрх, ашиг сонирхол, эрхийг хохироох аливаа үйлдэл хийхгүй, үйлдэлд оролцохгүй байхыг
зөвшөөрч байна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДАХИН БОРЛУУЛАХ
Хэрэглэгчид Estimator.mn -ээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээ, контентийн аль нэг хэсэг,
платформын функцийг өөр аль ч талд худалдах эрхгүй.
АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БҮРЭЛДЭХҮҮН
Estimator.mn болон Estimator.mn доторх программ хангамж нь дижитал материалын хамгаалалтын бүрэлдэхүүн
хэсгүүдийг агуулж болох ба эдгээр материалыг ашиглах нь Estimator.mn болон/эсвэл Estimator.mn платформыг
контентоор хангадаг контент нийлүүлэгчдийн тогтоосон ашиглалтын дүрмийн дагуу явагдана. Та Estimator.mn -д
суурилсан аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болон ашиглалтын дүрмийг хүчингүй болгох, идэвхгүй болгох, эсвэл
өөр аргаар хөндлөнгөөс оролцож болохгүй.
ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГОМДОЛ
Estimator.mn бусдын оюуны өмчийг хүндэтгэдэг бөгөөд Estimator.mn -ийн хэрэглэгчдийг ч мөн адил байхыг хүсдэг.
Хэрэв та Estimator.mn вэбсайт болон аппликейшн дээр эсвэл түүнтэй холбоотой аливаа материал таны зохиогчийн
эрх болон оюуны өмчийн бусад эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа бол дараах мэдээллүүдийг илгээнэ үү:
ХЭРЭГЛЭГЧИЙН КОНТЕНТ
Аппликейшны зарим функцууд нь хэрэглэгчдэд мессеж, зураг, текст болон бусад зүйлсээс бүрдсэн контентийг
байршуулах, тухайн хэрэглэгчийн контентийг программ дээр нийтлэх боломжийг олгодог. Та аппликейшнд нийтэлсэн
өөрийн контентод эзэмшиж болох аливаа Зохиогчийн эрхээ хадгална. Гэсэн хэдий ч тус контентийг нийтлэхийн тулд
бид танаас зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай. Estimator.mn програмд нийтлэгдсэн хэрэглэгчийн контентийн
үнэн зөв эсэх, аюулгүй байдал, хууль ёсны байдалд хариуцлага хүлээхгүй. Хэрэглэгчид өөрсдийн контентийг бие
даан болон дангаар нь өөрөө хариуцна.
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
Estimator.mn -ийн үйлчилгээ болон програмыг ашиглахтай холбогдуулан таны нийтэлсэн эсвэл өөр ямарваа нэгэн
хэлбэрээр оруулсан хувийн мэдээллийг манай Нууцлалын бодлогын дагуу ашиглана. Та Estimator.mn үйлчилгээг
ашиглавал бид таны хувийн мэдээллийг цуглуулж, хадгалахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тус цуглуулсан хувийн
мэдээллийг тодорхойлолтын үнэн зөв эсэхийг шалгах, шаардлагатай хяналт шалгалт хийхэд ашигладаг. Өөрийн хувийн
мэдээллийг бидэнд өгөхдөө тань руу зурвас, и-мэйл, эсвэл бусад аргаар харилцахыг зөвшөөрч байна гэж үзнэ.
Биднээс тус зурвас, и-мэйл, эсвэл бусад аргаар харилцахыг хүсэхгүй байна гэж мэдэгдэхээс нааш үргэлжилнэ.
Үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос харна уу.
АРИЛЖААНЫ БУС ХЭРЭГЛЭЭ
Estimator.mn -ийн тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.
Estimator.mn -ийн аль ч платформуудыг зөвшөөрөлгүй хуулах, өөр програмтай холбохыг хориглоно. Арилжааны зар
сурталчилгаа, түншлэлийн холбоосууд болон бусад хэлбэрийн контентуудийг бидэнд мэдэгдэлгүйгээр байршуулбал
бүртгэлийг хаахад хүргэж болзошгүй.
ГУРАВДАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Estimator.mn нь зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, патент, худалдааны нууц болон бусад хуулиар хамгаалагдсан
гуравдагч этгээдийн лиценз эзэмшигчдийн контентийг ашигладаг. Estimator.mn контентийн бүх эрх, нэр, ашиг
сонирхлыг эзэмшиж, хадгална. Estimator.mn нь үүгээр танд зөвхөн таны хувийн хэрэгцээнд зориулан Estimator.mn
эсвэл түүний үйлчилгээн дээр байрлах болон дамжуулан ашиглах боломжтой гуравдагч байгууллагын контентийг (дээр
дурдсан програм хангамжийн код багтаагүй) дамжуулах болон/эсвэл үзэхийн тулд хязгаарлагдмал, хүчингүй болгож
болох, тусгай зөвшөөрөл хоёрдогч этгээдэд олгох боломжгүй лиценз олгож байна. Энэ нь Estimator.mn -ийн
үйлчилгээг ашиглахтай холбоотой арилжааны бус хэрэглээг хэлнэ.
Estimator.mn платформ дээрх аливаа гуравдагч байгууллага эсвэл гуравдагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл нь Estimator.mn болон түүний ажилчид, албан тушаалтнууд, бие даасан гэрээт гүйцэтгэгч, агент эсвэл бусад төлөөлөгчид нар уг гуравдагч байгууллагын баталгаа өгөх, эсвэл гуравдагч байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байгаа хэрэг биш юм. Estimator.mn дээрх гуравдагч байгууллагын талаарх аливаа мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор оршино. Estimator.mn таныг гуравдагч байгууллага болон тэдгээрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар зохих судалгаа хийхийг зөвлөж байна. Estimator.mn нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг тогтмол сольж одоогийн нөхцөл байдалтай тааруулж, үнэн зөв байлгана.
ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛИЙГ УСТГАХ
Estimator.mn дээрх зааврыг дагаж хэрэглэгчид ямар ч шалтгаанаар бүртгэлээ хаах бүрэн боломжтой. Энэ цуцлалт нь
таны бүртгэлийг устгаж, Estimator.mn -д олгосон бүх хувийн мэдээлэл устгагдана.
Хэрэв Estimator.mn таныг энэхүү гэрээний аль нэг нөхцөлийг зөрчсөн, бидэнд худал, төөрөгдүүлсэн мэдээлэл
өгсөн, програм, вэбсайт, үйлчилгээг бусдад ашиглахад саад учруулсан гэж үзвэл Estimator.mn таны бүртгэлийг
эсвэл таны хандалтыг танд мэдэгдэлгүйгээр, таны өмнө хариуцлага хүлээхгүйгээр нэн даруй цуцлах эрхтэй.
ХОРИГЛОСОН ҮЙЛ АЖИЛЛАГАА Вэбсайт болон аппликейшн дээр байгаа агуулга, мэдээлэл: (дараах зүйлсээр хязгаарлагдахгүй) өгөгдөл, мэдээлэл, текст, хөгжим, дуу чимээ, гэрэл зураг, график, видео, газрын зураг, дүрс болон бусад материал багтана. Мөн түүнчлэн тус контентийг хангахад ашигласан дэд бүтэц нь Estimator.mn -ийн өмч юм уу эсвэл гуравдагч этгээдээс Estimator.mn -д олгосон лицензтэй юм. Та өөрийн контентоос вебсайт дээрх бусад бүх контентийн аливаа мэдээлэл, программ хангамж, үйлчилгээг өөрчлөх, хуулах, түгээх, дамжуулах, үзүүлэх, гүйцэтгэх, хуулбарлах, нийтлэх, лицензлэх, дайвар бүтээгдэхүүн үүсгэх, шилжүүлэх, худалдах, дахин худалдах зэргийг зөвшөөрөхгүй. Нэмж дурдахад Estimator.mn -ийн үйлчилгээг ашигласнаар та дараах зүйлсийг хийхгүй байхыг зөвшөөрч байна гэж үзнэ:
• Estimator.mn -ээс гаргасан энэхүү журам болон холбогдох удирдамжийн дагуу тодорхой зөвшөөрөгдсөн арилжааны зорилгоос гадуур аливаа үйлчилгээ эсвэл контентийг арилжааны зорилгоор ашиглахгүй.БАТАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ
Estimator.mn нь үйлчилгээгээ өөрсдийн зүгээс сайн үзүүлэх боловч бусад хүний үйлчилгээний талаар ямар ч
баталгаа өгөхгүй.
Интернетийн мөн чанараас шалтгаалан Estimator.mn нь вэбсайт болон програмыг "байгаагаар нь", "боломжтой" гэсэн
зарчмаар хангаж, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд вэбсайт болон програмыг ашиглах нь тасалдалгүй эсвэл алдаагүй
байх болно гэж амлалт өгдөггүй. Хэрэв бид өөрсдийнхөө хяналтаас гадуур ямар нэгэн шалтгаанаар интернетийн
үйлчилгээгээ үзүүлэх боломжгүй бол бид таны өмнө хариуцлага хүлээхгүй.
Манай вэбсайт болон аппликейшнинд үе үе гаднын вэбсайтын холбоосууд орж ирдэг бөгөөд энэ нь бидний хяналтад
байдаггүй. Эдгээр холбоосууд нь зөвхөн таны тав тухыг хангах үүднээс өгөгдсөн байдаг бөгөөд бид эдгээр
сайтуудын агуулгад хариуцлага хүлээхгүй.
Дээр дурдсанаас бусад тохиолдолд бид тодорхой болон далд, хууль ёсны болон бусад ямар ч баталгаа өгөх
боломжгүй бөгөөд эдгээр бүх нөхцөлийг хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр хассан болно.
Та эдгээр нөхцөлийг зөрчсөн тохиолдолд хариуцлагаа хүлээх бөгөөд хэрэв та эдгээр нөхцөлийг зөрчиж программыг ашиглавал үүний үр дүнд учирсан бүхий хохирлыг Estimator.mn -д нөхөн төлөх болно.
Estimator.mn нь интернетийн тасалдал, харилцаа холбооны тасалдал, гал түймэр, үер, дайны болон бусад биднээс хяналтаас гадуурх урьдчилан таамаглашгүй аливаа үйл явдлаас болж энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар ч хэмжээгээр хариуцлага хүлээхгүй.
Эдгээр нөхцөлүүд нь хэрэглэгч таны хуулиар олгогдсон эрхэд нөлөөлөхгүй.
Дээр дурьдсанчлан, Estimator.mn нь таны Estimator.mn болон компанид мэдэгдсэн аливаа асуудлаас үүдэн гарсан,
шууд ба шууд бус болон үр дагаварт учирч болзошгүй аливаа алдагдал, хохирлыг ямар ч хязгаарлалтгүйгээр,
хуулиар зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр хариуцахгүй. Estimator.mn нь нөхөн олговрын хэлбэрээр ямар нэгэн мөнгө
төлөх үүрэг хүлээхгүй бөгөөд үүнд дараах зүйлстэй холбоотой бүх хариуцлагыг хүлээхгүй:
ЦАХИМ ХОЛБОО
Компьютер, утас, кабел, сүлжээ, цахим болон интернетийн техник хангамж, програм хангамжийн доголдол, холболт,
хүртээмж, компьютерын дамжуулалт, интернетийн хүртээмж бүтэлгүйтсэн, хэсэгчлэн эсвэл эвдэрсэн тохиолдолд
Estimator.mn хариуцлага хүлээхгүй.
НӨХӨН ТӨЛБӨР
Та Estimator.mn -ийг дараах тохиолдлуудаас хамааралтай тохиолдолд (зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй) гуравдагч
байгууллагаас шаардсан аливаа нэхэмжлэл, гомдол, шаардлага, нөхөн төлбөр, алдагдал, хохирол, торгууль, хууль
эрх зүйн болон нягтлан бодох бүртгэлийн боломжит хураамж зэрэг аливаа төрлийн болон уг шинж чанартай бусад
зардал, зардлаас хамгаалах, нөхөн төлбөрийг олгохыг зөвшөөрч байна:
ӨӨРЧЛӨЛТ БА ЦУЦЛАЛТ
Бид өөрийн үзэмжээр, танд мэдэгдэлгүйгээр хүссэн үедээ програм, вэбсайт болон эдгээр нөхцөлийг өөрчлөх эрхтэй.
Та эдгээр нөхцөлийн талаар тогтмол мэдээдэллийг авах үүрэгтэй. Та вэбсайтын үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах нь
эдгээр Нөхцөлд оруулсан аливаа өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэх бөгөөд нөхцөлийн аливаа өөрчлөлт нь
өмнөх бүх хувилбарыг хүчингүй болгоно. Энд өөрөөр заагаагүй бол эдгээр нөхцлийн бүх өөрчлөлт бүх хэрэглэгчдэд
хамаарна. Цаашилбал, бид танд бичгээр мэдэгдэх (и-мэйлээр гэх мэт) эсвэл ямар нэгэн анхааруулгагүйгээр хүссэн
үедээ эдгээр нөхцөлийн дагуу тантай байгуулсан гэрээг цуцалж болно.
ЭРХИЙН ШИЛЖҮҮЛЭГ
Энэхүү гэрээ болон үүгээр олгогдсон аливаа эрх, лицензийг та бусдад шилжүүлж болохгүй, харин Estimator.mn
хязгаарлалтгүйгээр өөрийн үзэмжээр хэнд ч шилжүүлэх эрхтэй.
ИНТЕГРАЦИЙН НӨХЦӨЛ
Энэхүү гэрээ нь Нууцлалын бодлого болон Estimator.mn -ээс нийтэлсэн аливаа хууль эрх зүйн мэдэгдлийн хамт та
болон Estimator.mn -ийн хооронд програмын вэбсайт болон түүний үйлчилгээг ашиглахтай холбоотой гэрээг бүхэлд
нь бүрдүүлж, зохицуулна.
МАРГААН
Эдгээр нөхцөлийг зөрчих, цуцлах, хэрэгжүүлэх, тайлбарлах, хүчинтэй байх, эсвэл Estimator.mn вэбсайт болон
програмыг ашиглахтай холбоотой аливаа маргаан, нэхэмжлэлийг арбитрын шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг хүлээн
зөвшөөрч байна. Гэрээний тал бүр бага хэмжээний нэхэмжлэлийг шүүхэд бие даасан хэлбэрээр гаргах, талуудын
зохиогчийн эрх, барааны тэмдэгт, худалдааны нууц, патент эсвэл бусад оюуны өмчийн эрхийг зүй бусаар ашиглах,
ашиглахыг заналхийлэх, эрх зөрчихөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрх бүхий харьяаллын шүүхэд захирамж болон
бусад эрх тэгш тусламж хүсэх эрхтэй.
Эдгээр нөхцөлүүд Монгол Улсын хуулиар зохицуулагддаг. Бидний эдгээр Нөхцөлүүдийг хэрэгжүүлэх нь одоо байгаа
хууль тогтоомж, хууль эрх зүйн үйл явцын дагуу явагдах бөгөөд эдгээр Нөхцөлд агуулагдах нөхцөлүүд нь бидний
хууль сахиулах болон бусад төрийн болон хууль ёсны хүсэлт, манай платформыг ашиглахтай холбоотой шаардлагыг
биелүүлэх эрхийг хязгаарладаггүй.
Хэрэв эдгээр нөхцөлийн аль нэг хэсэг нь хүчингүй болох, хууль бус эсвэл хэрэгжих боломжгүй нь тогтоогдвол
үлдсэн бусад заалтуудын хүчин төгөлдөр байдал, хууль ёсны байдал, хэрэгжилтэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй.