ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


Манай цахим хуудсаар зочилж буй эрхэм танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Биднийг дэмжиж хамтран ажилладаг харилцагч, үйлчлүүлэгч, бизнесийн түншүүд болон сэтгэл, зүтгэлээ зориулан ажилладаг ажилтнууддаа талархаж байгааг илэрхийлье. Манай хамт олон Монгол улсын барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл боловсруулагч, барилга угсралтын байгууллага, үйлдвэр, аж ахуй эрхлэгч зэрэг бүхий л компаниудад зориулан мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологийг хөгжүүлж нэвтрүүлсээр байна. Бид бүхэн хамтын ажиллагаа, шинэлэг санаа, бүтээн байгуулалт, баялаг бүтээхийн төлөө бидэнтэй хамтран ажиллахаар зорин ирсэн та бүхний өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Бүтээгч компаний цахим хуудаснаа зочилсон танд баярлалаа.

Гүйцэтгэх захирал Ч.Энх-Амгалан






Төслийн менежментийн мэдээллийн систем нь 2014 оноос ашиглагдаж эхэлсэн. Манай хамт олон Монгол улсын барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагч, захиалагч, зураг төсөл боловсруулагч, барилга угсралтын байгууллага, үйлдвэр, аж ахуй эрхлэгч зэрэг бүхий л компаниудад зориулан мэдээллийн технологийн орчин үеийн дэвшилтэт технологийг хөгжүүлж нэвтрүүлсээр байна.


Төсөл гүйцэтгэгч компаниуд өдөр бүр маш их хэмжээний бичиг цаас бие биедээ дамжуулж, и мэйл илгээдэг. Харин бид тэдгээр компаниуд төслөө мэргэжлийн түвшинд амжилттай удирдаж мэдээллээ шуурхай солилцож цаг хугацаа, зардлыг хэмнэж бүтээмжийг нэмэгдүүлэх, орчин үеийн техник технологийн бүхий л давуу талуудыг нэгтгэсэн иж бүрэн төслийн менежментийн програмыг санал болгож байна.




Эрхэм зорилго:

Дэлхийд танигдсан мэдээллийн технологийн жишиг компани байх.

Алсын хараа:

Мэдээллийн технологийн шилдэг шийдлүүдийг зорилтот салбаруудын үйл ажиллагаатай уялдуулан хөгжүүлж, нэвтрүүлснээр бизнесийн талбартаа тэргүүлэгч компани болох.

Үнэт зүйлс:

    Хэрэглэгч Хамт олон Хариуцлага Хамтын ажиллагаа Технологи

Баримтлах зарчим:

  • Байгууллагын гишүүн бүр хариуцсан ажилдаа эзний сэтгэлээр хандаж, хариуцлага сахилга батыг эрхэмлэнэ.
  • Бид бүтээлч сэтгэлгээгээр аливааг сэдэж, хөгжүүлж нэвтрүүлэх боломжийг цаг ямагт эрэлхийлнэ.
  • Бид шинэ санаачлага бүхий шилдэг технологийн шийдлийг хэрэглэгч бүрт хүргэхдээ тэдний сэтгэл ханамжийг байнгын нэгдүгээрт тавин ажиллана.
  • Бид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг ямагт дээдлэн ажиллана.
  • Бид хамтдаа сурч хөгжих, ахиж дэвших тэгш боломжийг байгууллагын гишүүн бүрт олгон ажиллана.