Гурван тулгуур бүрдсэн хэдий ч, төслийн менежерүүд ямар ч үед энэхүү гурвалжингийн хувьд өндөр зэрэг болох тогтвортой, тэнцвэртэй байдлыг эрэлхийлж байдаг. Ихэнх тохиолдолд цаг хугацаа, санхүүгийн бэрхшээлээс болж харилцагчид болон удирдлагууд ажил эхлэхээс өмнө урьдчилан хугацаа заах, төсвийг удирдах боломжгүй байдаг. Ингэснээр уян хатан чанар бага бөгөөд төсөл дуусахад цаг хугацаа болон хөрөнгө оруулалтыг хангалтгүй хуваарилж, ажлын чанаргүй байдал, нэмэлт ачааллыг бий болгосон байдаг.
Сүүлийн 20 жилийн туршид хувийн компьютер болон бусад серверүүд нь барилгын компаниудын нягтлан бодох бүртгэл болон зураг төслийн үйл ажиллагааг оновчтой болгоход тусласан боловч эцсийн эцэст технологи нь төрөл бүрийн албадууд, хоорондын хуваагдмал байдал хамтын ажиллагааны асуудлуудыг бий болгосон.
Төрөл бүрийн програм хангамжийн нэг үйлдэл нь ихэвчлэн тэр архивтайгаа холбоогүй байдаг бөгөөд энэ нь мэдээллийн эмх замбараагүй байдал, цаг хугацаа шаардсан гэх ач холбогдол бүхий хохирлуудыг бий болгож байдаг.
Харамсалтай нь, хүн төрөлхтөн оноогдсон цаг хугацааг ухраах боломжгүй хэвээр байна.
Барилгын компаниудын хувьд тэдний цагийг ухрааж илүү үр дүнтэйгээр удирдах боломжгүй гэвч тухайн төсөлд боломжийг бүрэн ашиглаад ч цагаа зарцуулах нь хангалтгүй байдаг.
Туслан гүйцэтгэгч нь хэн нэг эрэгтэйтэй (эсвэл эмэгтэй) тухайн тогтсон цагтаа ирсэн байхыг ойлгох хэрэгтэй бөгөөд чадахгүй тохиолдолд үүнээс өөр муу зүйл гэж үгүй, учир нь өөр нэг туслан гүйцэтгэгчид хуваарилсан цаг нь хангалтгүй байдаг.
Үүлэн системд суурилсан барилгын програм хангамжийн шийдэл байхад төслийн менежерүүдэд төсөлд оролцогч хүн бүрийн сүүлийн үеийн хуваариуд харагдах болно.
Төслийн менежмент нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг хяналтаар сайжруулах, өдөр тутмын бүртгэлийг өөрчлөх боломж мөн ямар ч үед архивын мэдээллийг сэргээн харах боломжийг олгодог
Үүнээс гадна Төслийн менежментийн мэдээллийн систем нь төслийн менежерүүд MS Excel, Primavera, эсвэл MS Project гэх мэт програм дээр хадгалагдсан ажлын төлөвлөгөөгөө нэгтгэх боломжтой.
Тусгай зориулалтын үүлэн системд суурилсан програм хангамжийн платформ хэрэгжүүлснээр төслийн менежер тухайн нөхцөлд илүү мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах болно.
Энгийн тоон хүснэгтүүд нь барилгын компаниуд зардлаа удирдах хэрэгцээт товчлол хийх, нэгтгэх мөн тэдгээр мэдээллийн багцад дүн шинжилгээ хийхэд тусладаг байсан. Гэсэн хэдий ч, компаниуд өсч нэн чухал мэдээллүүдийг шинэчлэх, бусаддаа хуваалцах, хадгалах мөн үйл ажиллагааг оновчтой болгох улам бүр хэцүү болсоор байсан. Жишээ нь, нягтлан бодогч оффисуудын аль нэг дээр ажиллаж байхад тухайн хэлсийн баг ажлын байран дээр худалдан авалт хийж байна, энэ нь талуудын хооронд мэдээллийг нэн даруй шилжүүлэх, хоорондох зардлыг удирдах боломжийг олгож чадахгүй болно.
Таны өндөр стандарт (чанар)-ыг тогтоох боломж.
Хугацаа удирдах, зардлаа хянах илүү боломжтой байхад, төслийн менежерүүд ажилчдыг өндөр стандарт, уян хатан байдлаар удаан хугацаанд хангах боломжтой. PMIS нь ажлын зураг татах, RFI хийх эсвэл өөрчлөх, шаардлагатай хүнд түгээх зэрэг боломжийг олгодог. Гар утас болон таблетнаас ирүүлсэн өөрчлөх хүсэлт болон RFI –ийг хянах боломжтой, ингэснээр тухайн ажил төсөв болон төлөвлөгөөндөө багтаж дуусах баталгаа болж чадахгүй ч, харилцагч үйлчлүүлэгчдийн тодорхойлолт түүнчлэн уулзалт ярилцлагыг хялбаршуулах боломжийг олгодог. Энгийнээр хэлбэл одоо ч барилгын компаниуд мэдээллээ хадгалахдаа хоцрогдсон програм хангамж ашиглаж байна, эсвэл тухайн компани хэрэгжүүлж буй төслүүдээ удирдах, илүү сайжруулах системийг хэрэгжүүлж байх боловч эдгээр систем нь үүлэн системд суурилаагүй мэдээлэл нь 1 дор төвлөрөөгүй тохиолдолд хангалтгүй юм. Харин үүлэн системд суурилсан тусгай зориулалтын програм хангамжийн платформ хэрэгжүүлснээр төслийн менежерүүд тухайн нөхцөлд илүү мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах, зардлыг бодитоор хянах, багийн бүх гишүүд шаардлагатай санхүүгийн тайланг хуваалцах, мөн ямар ч төхөөрөмжөөс интернетэд холбогдон хяналт шалгалт хийх боломжтой юм.
Төслийн менежментийн гурвалжингийн талуудын уялдаа холбоог хэр төвшинд амжилттай зохион байгуулах нь компаниудын хувьд удаан хугацааны туршид тогтвортой үйл ажиллагаагаа явуулах үндэс болно.