БҮХ ХЭРЭГСЛҮҮД НЭГ ПЛАТФОРМД БАГТСАН

ГРАФИК ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Gantt Chart аргаар төлөвлөлт хийх.
  • MS Project-оос өгөгдөл оруулах.
  • Хугацаа хэтрэлтийг мэдээллэнэ.
  • Материал, хүн хүч, механизмыг ажил тус бүр дээр төлөвлөх боломжтой.
  • МИНИЙ САМБАР

  • Сэтгэгдэл, зураг, видео түгээж, санал асуулга асууна.
  • Танд ирсэн үүрэг даалгавар, албан бичиг харагдана.
  • Байгууллагын дотоод харилцааг мэдээллэнэ.
  • Хувийн тэмдэглэл, сануулга, цаг агаарын мэдээ зэрэг танд хэрэгтэй зүйлсийг агуулсан.
  • МИНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

  • Олон тооны төсөлд оролцож, тэдгээрийг эмх цэгцтэй төлөвлөх.
  • Өдөр, 7 хоног, сараар нарийвчилсан төлөвлөгөө гаргана.
  • Удирдлагын оноосон ажлууд таны төлөвлөгөөнд шууд нэмэгдэнэ.
  • Автомат сануулгын системтэй.
  • АЛБАН БИЧИГ

  • Хугацаа зааж албан бичиг илгээнэ.
  • Хэнд хичнээн хугацаа хэтэрсэн албан бичиг байгааг харьцуулж харах боломжтой.
  • Албан бичиг мессеж болон и-мэйлээр давхар илгээгдэнэ.
  • Таныг хаах хүртэл албан бичиг нээлттэй байна.
  • ӨДРИЙН ТАЙЛАН

  • Ажилд өдөр тутам хэрэглэгдэх бэлэн загваруудтай.
  • Олон төсөл дээр зэрэг ажилласан ч тайлангаа нэг дороос хөтөлнө.
  • Хэрэв та хяналтын инженер бол гүйцэтгэгчээсээ тайлан авч өөрийн тайланд оруулж болно.
  • ҮҮРЭГ ДААЛГАВАР (Punch List)

  • Хугацаа зааж үүрэг даалгавар илгээнэ.
  • Хэнд хичнээн хугацаа хэтэрсэн үүрэг даалгавар байгааг харьцуулж харна.
  • Таны үүрэг даалгавар мессеж болон и мэйлээр давхар илгээгдэнэ.
  • Таныг хаах хүртэл үүрэг даалгавар нээлттэй.
  • ТАЙЛАН ГАРГАХАД ХЯЛБАР

  • Тайланг хүссэн хугацаагаар гаргана (өдөр, 7 хоног, сар, жилээр)
  • Төслөөр, ажлаар, ажилтнаар тусгайлан тайлан гарна.
  • Материал, хүн хүч, механизм, саатал зэрэг хүссэн сегментээр тайлан авч болно.
  • Бүх тайлан автоматаар, график бүхий интерактив байдлаар бэлтгэгдэнэ.
  • ДОТООД ХАРИЛЦАА

  • Хүссэн үедээ хаанаас ч видео холболт хийж болно.
  • Дотоод чат ашиглан харилцах боломжтой.
  • Чатаар файл илгээж, хүлээн авах боломжтой.
  • ЗУРАГ ТӨСӨЛ

  • Зураг төслийн явцад захиалагч болон гүйцэтгэгч системээр санал зөвлөмж солилцох боломжтой.
  • Ажлын зураг дээр RFI, үүрэг даалгавар үүсгэж илгээнэ.
  • Зураг тус бүрд засвар өөрчлөлтийн түүхийг хадгална.
  • ЗУРГИЙН ЦОМОГ

  • Төсөлтэй холбоотой бүх зургууд эмх цэгцтэй хадгалагдана.
  • Зургууд автоматаар ангилагдана.
  • Системээс зураг илгээх, түгээх боломжуудтай.
  • ТӨСВИЙН МЕНЕЖМЕНТ

  • Төсвийн төлөвлөлт болон зарцуулалтыг нарийвчлан хянана.
  • Төсөв дээр орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, баталгаажуулна.
  • Төсвийн төлөвлөлт ба зарцуулалтыг интерактив байдлаар харуулна.
  • ХУРАЛ

  • Хурлын олон төрлийн загвар.
  • Хурал зарлах, зарласан хуралд гишүүд хэлэлцэх асуудал нэмэх, хөтөлбөр бэлтгэх боломжтой.
  • Хурлын зар гишүүдэд автоматаар илгээгдэж, сануулдаг.
  • Хөтөлбөрийг тэмдэглэл болгон хадгална.
  • ТӨСЛИЙН ФАЙЛ

  • Файлын санг хүссэнээрээ зохион байгуулж, хандах эрхийг нарийвчлан тохируулж болно.
  • Багтаамжийн хязгаар байхгүй.
  • Файлыг үзсэн, хуулсан бүртгэлийг хадгалдаг.
  • ЦАГИЙН БҮРТГЭЛ

  • Био-метрийн төхөөрөмжөөс (хурууны хээ, царай танигч), мэдээлэл татаж тайлан гаргах боломжтой.
  • Цагийн бүртгэлийг системээр хүссэн үедээ харах боломжтой.
  • Төслийн талбайд ашиглах боломжтой.
  • АКТ БЭЛТГЭХ

  • Актын бүх төрлийн загварууд.
  • Системээс хүссэн зургаа оруулна.
  • Хэзээ ч хаана ч акт бэлтгэх боломжтой.
  • ГЭРЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ

  • Гэрээний бүртгэлийн систем.
  • Гэрээний төлбөрийн мэдээлэл, баталгааны мэдээлэл зэргийг автоматаар сануулж хугацаа хэтрэлтийг мэдэгдэнэ.




  • АЧ ХОЛБОГДОЛ



    Бодит цаг хугацааны сорилт

    Төслийн багийн гишүүдийн шийдвэр гаргах үйл явцаас барилгын төслийн өрнөл, гүйцэтгэлийн хурд шууд хамаардаг. Төслийн мэдээлэлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байснаар цаг хугацаатай уралдсан шийдвэр гаргалт, хамтын ажиллагааны шууд саадтай тулгардаг. Тасралтгүй харилцаа, хамтын ажиллагаа, оновчтой зөв мэдээлэл, тэдгээрт багийн бүх гишүүд хаанаас ч, хэзээ ч нэвтрэх боломж бол багт суурилсан удирдлагатай төсөлд хамгаас чухал хэрэгцээ шаардлага юм.

    Хөдөлгөөнт төслийн удирдлага

    Төслийн менежментийн мэдээллийн систем бол төслийн менежментэд орчин үеийн технологийн хүчийг ашиглан хувьсгал хийхэд шаардлагатай зөвхөн эхний алхам юм. Үүлэн тооцоолол болон ухаалаг гар утас, таблет ашиглан төслийн менежментийг хөдөлгөөнт орчинд оновчилсноор төслийн харилцаа холбоо болон хамтын ажиллагааг цоо шинэ түвшинд гаргаж ирж байна. Одоо үед хичнээн ч том хэмжээтэй ажлын зураг болоод төрөл бүрийн агууламж бүхий мэдээллийг ухаалаг гар утас гэх жижигхэн төхөөрөмж дээр нээн ашиглах боломжтой болсон.

    PMIS шиг iPhone, iPad болон Android-д зориулсан програм байхад мэргэжилтнүүд ямар ч үед хүссэн газраасаа өөрсдийн төхөөрөмжөөс төслийн мэдээллийг шууд авч болно. Хугацаа хэтэрсэн бичиг цааснаас ангижирч, шалгах, засах, шинэ мэдээллийг багийн бусад гишүүдтэй хормын дотор хуваалцаж, шаардлагатай асуултанд хариу өгч, баталгаажуулалтыг газар дээр нь шийдэж, үүрэг даалгаврыг хүлээн авч, өгч чадна. Энэ бүх боломжууд өмнө нь хэзээ ч талбай дээр боломжтой, бодит, хялбар байгаагүй. Ихэнх ажлын талбар алслагдсан, интернэт холболтгүй байдаг тул дээрх даалгавруудыг интернэт холболтгүй (Offline) орчинд ажиллаж, хэрэглэгч холболттой болох (Online) үед автоматаар мэдээллээ шинэчлэн ажиллах боломжтойгоор загварчилсан. Түүнээс гадна интернэт холболтгүй орчинд ажиллаж байх үед танд ирсэн RFIs, үүрэг даалгавар, албан бичиг зэрэг мэдээллүүд мессежээр (SMS) давхар ирэх тул та үйл явдлаас хэзээ ч хоцрохгүй.




    Цаг их зарцуулдаг процессыг автоматжуулах нь
    Үүлэн тогтолцоот систем нь харилцааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлж, автоматжуулсан ажлын урсгалыг бий болгож, төслийн мэдээллийн зангилаа төв болж өгдөг. Хэрэглэгч бичиг цаастай холбоотой үйл ажиллагааг 50 хувь хүртэл нь бууруулж, хэмнэсэн цагаа илүү чухал зүйлст зарцуулах боломжтой. Тухайлбал барилгын компаниуд MS Project, MS Excel програмууд дээр төслөө төлөвлөж бүх ажил, материалын тооцоо, төсөв зэргээ олон SHEET үүдэд томьёо зохиож оруулдаг. Энэ бүхэн дээр өөрчлөлт хийгдэхэд тухай бүрт и-мэйлээр хариуцсан ИТА нарт илгээх шаардлагатай болдог. Харин PMIS системийг ашигласнаар ажлын график төлөвлөлт, төсөв зардал, материалын тооцоо гэх мэт функцууд дээр өөрчлөлт гарахад тухай бүрт системээс автоматаар мэдээллэх тул төслийн багийн гишүүд ИТА нар хэзээ ч мэдээллээс хоцрохгүй бөгөөд тухайн төсөл цаг хугацаа, төсөвлөсөн төсөвтөө багтаан эрсдэлгүй, аюулгүй, амжилттай дуусгах нөхцөл бүрдэнэ.

    Барилгын програм хангамжийг ашигладаггүй компаниуд RFI-г багтаасан бүрэн хэмжээний төлөвлөгөөний хүснэгтийг гаргасан байдаг бөгөөд энэ тохиолдолд хүснэгтэнд өөрчлөлтийг оруулах хүн өөрийн биеэр мэдээллийг салгах, хуваарилах, тодруулах ажлыг хийж багийн гишүүдэд мэдээллэх хэрэгтэй болно. PMIS Систем баримт бичгүүдийн хуулагдсан хувилбаруудыг автоматаар нэрлэж, дугаарлах тул хамгийн сүүлийн хувилбарыг ялгахад төвөггүй болно.
    Өөрчлөлт хийсэн түүх баазад байх тул төслийн хугацаанд гарсан бүхий л өөрчлөлтийг хэн хийснийг хянах, харьцуулах болон баримтжуулах боломжийг олгоно. Сайтар хөгжүүлсэн програм хангамж нь төслийн менежерүүд шинэчилсэн хувилбарыг хэн харсныг хянах боломжийг олгосноор ил тод болон хариуцлагатай байдлыг нэмэгдүүлдэг. Програм хангамж нь хувилбарыг шинэчлэх ажиллагааг хянахаас гадна зураг төсөл гаргах аппликэйшнийг ашиглан багийн гишүүд мэдээллийг зөвхөн хараад зогсохгүй сэтгэгдэл үлдээх, тодруулга хийх, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, мэдээллийг тараах ажлыг шууд хийнэ. Тодруулга хийх нь бүтээмжийг дээшлүүлэх, тухайн зураг төсөлд хүн бүрийн саналыг тусгах ач холбогдолтой.



    Аюулгүй байдлыг дээшлүүлэх нь

    Мэдээллийн аюулгүй байдалгүйгээр энэ бүхэн юу болох вэ? Серверийн болон электроникийн биет аюулгүй байдлыг хамгаалах тухайд үүлэн системд суурилсан байх нь тусдаа сервертэй байхаас хавьгүй аюул багатай. Учир нь байгууллагуудын аюулгүй байдал хамгаалалтын түвшин жигд бус байдаг. Үүлэн систем нь мэдээллийг дата центрээс тусад нь аюулгүй хадгалж байдаг юм.

    Дата төвд серверийг цоожлох болон нууцлалын зэрэгтэйгээр нэвтэрч болох байдлаар хамгаалж болох ч тухайн сервер нь бусад өөр байршилд байх хэд хэдэн сервертэй холбоотой байх ба тэдгээр серверүүдийн аюулгүй байдлыг хамгаалсан эсэх нь асуудалтай байдаг. Үүлэн системийн давуу тал нь хэрэглэгчийг ямар ч санаа зовох зүйлгүйгээр мэдээллийг нь хадгалж буйд оршино. Энэ нь цахилгаан станцад оролгүйгээр цахилгаан хангамж ирж буйг шалгахтай адил юм. Төслийн удирдлагад програм хангамжийг ашиглах нь тухайн ажлыг эхнээс нь дуустал үр ашгийг хадгалах хэрэгсэл болдог.